06.03

Энэ өдөр жинлүүрүүдийн хувьд хуучнаа баримтлах хэрэгтэй


Хонь - (3/21-4/19)
Хэцүү зөрчилтэй өдөр. Эргэн тойрныхонтойгоо харьцах харьцаагаа сайжруулна. Энэ нь танд сайнаар нөлөөлнө. Мөн тантай хамт итгэлт найз нөхөд тань үргэлж байх болно. Тэдний сэтгэл харамгүй, үнэнч байдал таны цаашдын хувь заяанд эергээр нөлөөлнө. Харин тайвширч болохгүй. Маргаашийн асуудлуудаа хойш бүү тавь. Та нөхцөл байдлыг зөв үнэлж чадвал ирэх өдрүүдэд арилжааны гэрээ, элдэв маргаантай асуудлуудыг амжилттай шийдвэрлэж чадна.

Үхэр - (4/20-5/20)
Мэргэжлийн хувьд өсөн дэвжих, мэдээлэл авах, шинээр үйл ажиллагаа эхлэхэд таатай өдөр байна. Мэргэжилтэйгээ холбоотой орчуулгын уран зохиолд анхаарал хандуул. Тэндээс та багагүй цаг заваа барсан олсон үнэт зүйлийг олно. Амьдралын тань нөөц нэмэгдсэн нь өөрийгөө илэрхийлэх чадварт чинь сайнаар нөлөөлнө. Сексийн тал дээр анхаарал татах өөрчлөлт харагдахгүй байна.

Ихэр - (5/21-6/21)
Ихрүүдийн хийсвэр төсөөлөл хэрэг явдлын бодит мөн чанарыг хазайлгаж, хий хоосон амлалт нь гомдол цөхрөлийг авчрах болно. Танил нөхөд, найз нөхдийнхөө харьцааг ахин тунгааж үз. Аливаад аз турших, яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Тэргүүлэхэд тэмүүлэх төрөлхийн чанар ба зохион байгуулах сайхан чадвар нь таныг санаа нэгтнүүд ба холбоотнуудыг өөрийн сонирхолд удирдуулж барьж чадна. Үдээс хойш зарим нэг хүндрэлүүд гарч мэднэ. Байдлыг хяналтаас гаргаж болохгүй.

Мэлхий - (6/22-7/22)
Та ажил ихтэй байна. Энэ арав хоногт таны анхаарал түншүүдийн харилцаа, гэрээ хэлэлцээрт бүрэн чиглэгдэнэ. Толгой эргэм карьерт хүрэх магадлалтай. Гэхдээ эрсдэлтэй алхам хийнэ. Найз нөхөд, танилуудтайгаа уулзахдаа эелдэг найрсаг байж, саруул ухаанаар асуудлыг шийдэхийг оролд. Өнөөдөр та элдэв дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Зөнтэй зүүдэлнэ. Хөгжмийн зэмсэг зүүдэлбэл баяр хөөр, таатай мэдээг зөгнөж буй хэрэг.


Арслан - (7/23-8/22)
Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, сэтгэл санааны эрмэлзэл дүүрэн өдөр. Та өнөөдөр нэг л хайлтаар санасан бодсоноо биелүүлнэ. Хүмүүстэй холбоо тогтоох, барилга барих, засвар хийх, эмчилгээ хийлгэхэд мөн худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахад мөн тааламжтай.

Охин - (8/23-9/22)
Хямралтай өдөр. Сугар гарагийн нөлөөлөл буурч байна. Санчир гарагийн нөлөөгөөр хайрттайгаа муудалцаж магадгүй. Толгой эргүүлсэн худал хуурмаг амлалт, харийн хүний нөлөөнд автах өдөр. Өсөн нэмэгдэж буй таны амьдралын эрч хүч, овсгоо нь алдаа, үл ойлголцол руу түлхэж болзошгүй. Энэ нь ирээдүйд ихээхэн гай гамшгийг дагуулах хүнд асуудлуудыг үүсгэх эх үндэс болж мэднэ. Харьцаагаа бүрэн таслах эсэх нь танаас хамаарна. Өнөөдөр уурлаж болохгүй, өөрийгөө барь. Нөхцөл байдал танаас дээд зэргийн тэвчээр тайван байдлыг шаардаж байна.

Жинлүүр - (9/23-10/22)
Энэ өдөр жинлүүрүүдийн хувьд хуучнаа баримтлах хэрэгтэй. Та төлөвлөсөн төлөвлөгөөгөө бүрэн төлөвлөх хэрэгтэй. Таны урд өмнө чинь мэргэжлийн зам нээгдэж байгаа. Тэнд гэнэтийн үйл явдлууд, шинэ нээлтүүд таныг хүлээж байгаа. Энэ өдөр зээл барьцаа гэх мэтийн зүйл авахад тохиромжтой өдөр байна. Та ойр тойрныхоо бүх юмыг болж өгвөл өөр нүдээр хараарай. Ингэснээр та шинэ боломж олох  болно.

Хилэнц - (10/23-11/21)
Од эрхсийн байрлалын улмаас онцгой өвөрмөц санаа, төлөвлөгөө, үйлдэл хийх чадвартай байна. Таны үзэл санааг дэмжигчид тийм ч олон байхгүй бололтой. Гэвч хилэнц бусдын санаа бодлыг сонсох дургүй бөгөөд өөрийн бодол өөртөө зөв гэсэн зарчмаар байдаг хүмүүс юм. Харин цагийг маш сайн барьдаг бөгөөд энэ чанараараа цагаас хоцорсон нэгэнд үнэн голоосоо дургүй байдаг. Магадгүй энэ ордны хүмүүс насан туршийн цаг баригч байхыг үгүйсгэхгүй.

Нум - (11/22-12/21)
Од гаригийн байрлал худалдаа наймааны ажил үйлс, хэлэлцээр байгуулах, үнэт цаастай холбоотой ажил эрхлэхэд таатай байна. Даргатайгаа харьцаа муугүй байна. Сэтгэл дундуур хэн нэгэн хүн маргаан үүсгэхийг оролдоно. Түүнд тантай тулах хүч алга. Та ганц харцаараа л түүнд давуу байдлаараа мэдрүүлж чадна. Өөрийн хүчиндээ бүү эргэлз. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй бай.

Матар - (12/22-1/19)
Одод ердийнхөөс илүү их ивээх өдөр. Ажил хэрэг өргөжиж, өөрийгөө нээн харуулах боломж нээгдэж санасандаа хүрэх боломж өндөр байна. Хэрвээ та юу хийхээ мэдэхгүй сандарч байсан бол одоо хувь заяа танд хамгийн дур булаам ирээдүйг амлаж байна. Энэ боломжийг бүү алд. Хайрын талаарх бодол, романтик харьцаа өсөж өөрийн хайртай учрах үед хайрын шүлэг туурвина.

Бумба - (1/20-2/18)
Удаан хугацааны төлөвлөлт, хэлэлцээр байгуулахад энэ өглөө тохиромжтой. Одод зөвхөн уран бүтээлч улсуудад амжилт амлаж байна. Өөрийн хөдөлмөрч шинж чанараараа тэд санасан зүйлээ богино хугацаанд биелүүлж чадна. Сансрын нөлөөллүүд нь тэднийг шинэчлэлийн замд чиглүүлж, өнгөрсөн туршлагаа ухаарахад хүргэнэ. Сайхан ашигтай мэдээлэл хүлээн авч магадгүй. Үдийн завсарлагыг яаралтай ажлаа дуусгахад зориул. Учир нь олон зүйл таны санаснаар болохгүй. Энэ өдөр таны өмнө томхон ирээдүй нээгдэнэ.

Загас - (2/19-3/20)
Та буяны байгууллага эсвэл төрийн аппаратад, нөхөрсөг хамт олны дунд ажиллана. Бичиг цаастай их зууралдах, хувийн асуудлаараа их хөөцөлдөх нь таныг үндсэн ажлаас тань хөндийрүүлж болзошгүй. Таны амжилт хүсэж байсан тэр үр дүнг авчрах болно. Галаас хол байх хэрэгтэй бөгөөд таагүй зүйл галтай холбоотой байна. Зүүд тэр өдөртөө биелнэ. Жимсгэнэ зүүдэлбэл өвчин илааршина.
Эх сурвалж http://www.info.mn