06.03

Улаанбаатар 18-20 градус дулаан Бороо орно

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говь болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.