“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний ах Г.Дамдиндорж болон Д.Батжаргал, С.Баттулга нарыг шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд есөн цагаас эхлэв.
Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 253.1-д зааснаар буюу шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцсон, бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс гадна хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутган шүүгчдэгчээр татаад байгаа юм.
Дашрамд сануулахад, өнгөрсөн онд болсон анхан шатны шүүх хурлаар Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ял оноож, харин Давж заалдах шатны шүүхээс түүнийг ялласан хуулийн зүйл заалт нь ойлгомжгүй гэх шалтгаанаар ийнхүү хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл тэднийг өнөөдөр ийнхүү дахин шүүхээр болжээ.