06.03

Тахарын алба гэрч, хохирогчоо сайн хамгаалдаг бололтой

Хууль зүйн яамны бөөрөнд наалдсан Тахарын албыг татан буулгах асуудал хүчтэй яригдаж байгаад чимээгүй болсон билээ. Уг албын үндсэн чиг үүрэг нь гэрч, хохирогчийг хамгаалах явдал байдаг. Тиймээс ч алба хаагчид нь олон, хэтэрхий данхайсан бүтэцтэй байгууллага хэмээн шүүмжлэгчид олон бий.

Тэгвэл тус байгууллагын алба хаагчид Тахарын алба гэсэн машин хөлөглөж, харьяа дүүргийн шүүх хурлуудад гэрч, хохирогчоо хамгаалах үүргээ үзүүлдэг юм байна гэдгийг харав.

Өнөөдөр гэхэд л тус албаны дүрэмт хувцас өмссөн олон залуус Дүүргийн I дүгээр шатны шүүх дээр ажиллаж, Цагдан хорихоос шүүгдэгч нарыг авчирч, хамгаалсан байдалтай байв.

Дашрамд дуулгахад, уг байгууллагыг ШШГЕГ-ын хаяанд төвхнүүлж, тусдаа нэгж байгууллага болгох шийдвэрийг гаргах нь зөв гэсэн мэдээлэл яваад байгаа ч хэрэгжилт хараахан яригдаагүй байгаа юм.