Яармагийн замд яарах хэрэггүйг замын цагдаа нар анхааруулдаг. Учир нь, уг замаар хурд хэтрүүлэн явж байгаад осолдох, улмаар амиа алдагсдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн гэх тоо бий. Яармаг-Нисэхийн 13.7 км урт авто замын гэрэлтүүлгийг 2014 онд хийсэн билээ.
Гэрэлтүүлэгт гэмтэл гарсан учраас Нийслэлийн Авто замын газар өнгөрсөн сарын 01-ний өдрөөс энэ сарын 15-ны өдөрт багтаан гэрэлтүүлгийн тэжээлийн 5000 метр кабелийг солих ажлыг графикийн дагуу хийж байгаа юм.
Одоогоор Нийслэлийн авто замын газрын туслан гүйцэтгэгч “Чобо” ХХК нь гэрэлтүүлгийн тэжээлийг тэнцвэржүүлэх, ачааллыг хуваарилах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Иймд Яармаг-Нисэхийн замын гэрэлтүүлгийг бүрэн асаах боломжгүй болоод байгаа юм.
Тиймээс ард иргэд, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчин, зам тээврийн ослоос болгоомжлохыг анхааруулж байна.