06.04

“Буянт-Ухаа II” хороолол аравдугаар сард ашиглалтад орох нь

Чингис бондын санхүүжилтээр сүндэрлэж буй “Буянт-Ухаа-II” орон сууцны хорооллын гүйцэтгэлийн ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Нэмэлт санхүүжилтийг гаргаад инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдчихвэл 48 ширхэг 2592 айлын орон сууцыг ирэх аравдугаар сарын 1 гэхэд хүлээлгэн өгнө гэдгийг ТОСК-ийнхан хэлж байна.

“Буянт-Ухаа-II” орон сууцны хороололд орох хүсэлтэй иргэдийн дараалал ч нэлээдгүй байгаа аж. Өмнө нь Буянт-Ухаа нэгдүгээр ээлжийн орон сууцанд орох хүсэлтэй 9800 иргэн бүртгүүлснээс 1700 айл орсон байна. Тиймээс байранд орж чадаагүй иргэдийн дугаарлал их байгааг албаныхан онцлов.

Гэхдээ байрны үнэ хэд байхыг эцэслэн шийдээгүй байгаа бөгөөд өмнөх байрнаасаа үнийн хувьд нэмэгдэх аж.