06.04

Засаг дарга нарын өргөтгөсөн хуралдаан болно

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын өргөтгөсөн хуралдаан  өнөөдөр 16.00 цагт Төрийн ордны  “Б” танхимд  болно. Энэ үеэр “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийн тухай, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх талаар 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Хөрс хамгаалал, махны экспорт, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох асуудлыг хэлэлцэх юм  байна. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг,  Хүнс  хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцох юм байна.