06.04

Наадмыг цөөн телевиз шууд дамжуулна

Өчигдөр Наадмын комисс хуралдаж, зарим нэгэн шийдвэрийг ярилцсан ч гаргаагүй байна. Наадмаар хамгийн их асуудал дагуулдаг зүйл бол бөхийн барилдаан байдаг бөгөөд бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээрээ зүй бус үйлдэл гаргадаг нь үзэгчдэд таалагддаггүй билээ.

Түүнчлэн комиссын шийдвэрэээр Бөхийн холбооны удирдлагуудад хуулиас давсан шийдвэр гаргаж, өөрсдийнхөө талд асуудлыг шийдвэрлүүлэхээр улайрч дайрахгүй байхыг анхааруулсан юм. Өнгөрсөн жил Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт Дархан аварга цол олгосон нь ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Тэгвэл энэ мэдээлэлд тайлбар хийсэн эх сурвалж “Дээрээс буюу хууль захирамжийн дагуу наадамд давсан даваа болгоныг тооцон бодож олгосон цол, шийдвэр” гэжээ. Харин өнөө жилийн наадмаар баяр наадмыг шууд дамжуулах эрхийг хэдхэн телевизэд өгөөд, үлдсэн нь бусдаасаа хуулбарлаж ав гэсэн шийдвэрийг комиссынхон дэмжиж байгаагаа илэрхийлэв.