06.05

Дахин нэг хүүхэд гэртээ шатаж амь насаа алдлаа

Энэ сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Хангайн аравдугаар гудамжинд Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазын хашаанд гэр шатаж, гэрт цоожлогдсон таван настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм. Өнгөрсөн сард мөн гэртээ цоожлогдсон гурван хүүхэд галд шатаж амиа алдсан харамсалтай хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан. Энэ мэт хүүхдээ гэртээ цоожилж орхисноос үүдэх эрсдэлүүд давтагдсаар байх уу. Эцэг эхчүүд хүүхдээ хайрлан хамгаалах тал дээр хариуцлагатай байж, тэдний амь насыг эрсдэлээс хамгаалах ёстой биш гэж үү.