Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли 40 нас хүрч байна. Жоли төрсөн өдрөөрөө өөрийнхөө найруулж байгаа кинонд ажиллаад тун завгүй байсан бөгөөд түүний нөхөр Брэд Питт киноны гол дүрд тоглож байгаа аж. Гэсэн ч Брэд эхнэртээ төрсөн өдрийн бэлгийг нь ирэх амралтын өдрүүдээр өгөхөөр бэлдсэн бөгөөд өөрсдийн хувийн арал дээрээ баяр тэмдэглэхээр болсон гэнэ. Брэд эхнэрдээ эртний чулуун шигтгээтэй бөгж авсан бол хүүхдүүд нь ээждээ зориулж өөрсдийн гараар зургийн цомог бэлдсэн төдийгүй урлагийн тоглолт үзүүлэх тухай тэдний ойрын эх сурвалж мэдээлжээ.

С.ЗАЯА