Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1877 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд төгрөгийн эсрэг “ногоон” мөнгө 57 төгрөгөөр суларсан үзүүлэлт болж байна. Үүнийг ажиглагчид “Оюутолгой”-н далд уурхайн төлөвлөгөөг баталсантай холбон тайлбарлаж буй. Тэгвэл өнгөрсөн сарын 22-нд нэг ам.доллар 1935 төгрөгтэй хайнцаж байсан билээ.