06.09

Жинлүүрүүдийн гэр бүлийн харьцаа тасрахын ирмэг дээр эсвэл ноцтой өөрчлөлтийн өмнө байна

Хонь - (3/21-4/19)
Энэ өдөр хувийн амьдралд гэнэтийн таатай ба таагүй үйл явдлууд тохиолдоно. Хайрттайгаа уулзах болзоог хойшлуулах нь өлзийтэй. Учир нь маргалдана эсвэл бие биедээ сэтгэл дундуур болно. Таны түргэн хэл ам, уур уцаар байдлыг хүндрүүлнэ. Танаас дээд зэргийн уян хатан байдал шаардана. Энэ байдлаас гарах гарцыг амьдрал өөрөө хэлж өгнө. Өнөөдөр болж өгвөл гэртээ өнж. Бүх уулзалтуудыг хойшлуул. Оюун бодлоо төвлөрүүл.

Үхэр - (4/20-5/20)
Хэрэв өнөөдөр танд ажил хэргийн шугамаар аялалд гарах, томилолтоор явах санал тавивал татгалзсан хариу өгөхийг хичээ. Учир нь осолд орох эсвэл их хэмжээний хохирол амсах аюултайг од эрхсийн байрлал харуулж байна. Албан тушаал өгсөх зам болон ажил үйлд саад тотгор тохиолдох төлөвтэй. Өнөөдөр та одоо байгаагаасаа огт өөрөөр амьдрах эсвэл уйтгартай санагддаг ажлаасаа гарахыг хүснэ. Хайр дурлалд одгүй, мөрийтэй тоглоомд азгүй байна. Өнөөдөр аз танаас ямар ч тохиолдолд нүүр буруулах төлөвтэй.

Ихэр - (5/21-6/21)
Хайртаай хүнийхээ өмнө ихэрийнхэн төөрөгдөлд орж, сонголтондоо алдаж болзошгүй байна. Энэ ордныхны хамааралтай байдаг хүмүүсийн зүгээс хууран мэхлэлт ирж магадгүй. Амьсгалын эрхтэн өвдөж болзошгүй. Төлөвлөгөөнд тань гэнэтийн өөрчлөлт гарч, алсын замд гарахаар завдаж байсан нь хойшлогдоно.

Мэлхий - (6/22-7/22)
Ажил төрөлд нийлүүлэлт тасрах цаг хугацаа хожимдох зэрэг маш шахуу нөхцөлд та ажиллана. Ажил мэргэжилтэй холбоотой хов жив гарч хэн нэг нь таныг шахаж дарамтлана. Дэмий хоосон ярианд эрч хүчээ бүү зарцуул. Дарга удирдлага, төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Үл таних хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр. Гал түймэр гарахаас сэрэмжил. Өөрт таагүй санагддаг хүнтэй уулзахаас зугтаа. Үд дунд асуудал хамгийн хурц байна. Ажилдаа хариуцлагатай ханд.

Арслан - (7/23-8/22)
Нэгэн хайлтаар зорилгодоо хүрэх сэтгэл санааны урам зориг ихтэй байна. Илүү зүйлээсээ ангижрахад таатай. Тохиолдлын хүмүүстэй харилцаа холбоо бүү тогтоо. Хэрэв танд өөрийгөө болон эргэн тойрныхныгоо өөрчлөхөд хүнд байвал хувь заяандаа бүү гутар. Сэтгэлийн сөрөг хөдлөлтэйгөө тэмц. Нөхцөл байдлыг ямар нэгэн аргаар өөрчлөхийг хичээ.

Охин - (8/23-9/22)
Албан тушаал дэвшихэд маш сайн өдөр. Хувийн ажил хэрэгтээ амжилт олно. Гэхдээ материаллаг асуудлаа шийдвэрлэхэд хялбар бус байна. Санхүүгийн байдал муудаж магадгүй. Энэ нь буруу наймаа, урьдын амлалттай холбоотой байна. Бүх зүйлийг сайтар тунгаан бод. Гэнэтийн осолд орох, гэмтэл бэртэл авах, ужиг хууч өвчин хөдлөхөөс сэргийлж биеийн хүчний хүнд хүчир ажил хийлгүй, шинэ төсөл төлөвлөгөөн дээр ажиллахыгаа хойш тавих нь дээр байна. Энэ өдрийг зусланд болон ой модонд өнгөрөөх нь сайн болохыг одод зөвлөж байна.

Жинлүүр - (9/23-10/22)
Олон Жинлүүрүүдийн гэр бүлийн харьцаа тасрахын ирмэг дээр эсвэл ноцтой өөрчлөлтийн өмнө байна. Тиймээс та өөрийн босгосон амьдралаа утгагүй байдлаар алдахгүйн тулд эвийг хичээж, төвийг сахиж байхыг анхааруулж байна. Хамгийн дээд түвшний уулзалт хэлэлцээрүүд цаг зуурын шинжтэй таны санасанд хүрэхгүй байх нь амьдралын байр сууриа хадгалахын тулд хэрсүү ухаан, хүйтэн тооцоо, тэвчээр шаардана. Өнөөдөр зээл бүү өг, эсвэл хөрөнгөө түргэн баяжихад бүү зарцуул. Эдгээр нь бүтэн жилийн турш таны бэрхшээлийн эх үүсвэр байх болно.


Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр хилэнцүүд өв залгамжлах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө гэх мэтийн асуудлаас болж нэлээдгүй маргаан үүснэ. Хэзээний зөрүүд хилэнцүүд учрыг сайн ойлголгүй муйхарлах боловч үнэнд гүйцэгдэн ялагдал хүлээнэ. Өнөөдөр од гараг шаргуу мөн далайцтай хөдлөх хэрэгтэйг зөвлөж байна. Бүр бага цалинтай санагдсан ч шинэ ажлаас бүү татгалз. Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Магадгүй үрэлгэн байдал, эдийн шуналаас болж багагүй асуудалд орно.

Нум - (11/22-12/21)
Ашиг олох өдөр. Танд хүмүүс өр зээлээ буцаан өгөх эсвэл та зээл олгогч нартаа өрөө төлөх магадлалтай. Аль эрт хийсэн ажлынхаа хөлсийг авч магадгүй. Хамт ажиллагсдын хэн нэг нь таныг илүү их цалин авч байна гэж маргаан үүсгэнэ. Орлогоо бусдад бүү дэлгэ. Удирдлагатай ярьсан яриагаа бусдад бүү ярь. Зөвхөн танд хэлсэн зүйлийн талаар хэн нэгэн мэдэх нь нууцын байдал алдагдаж, багагүй хүндрэл гарах болохыг анхаарна уу.

Матар - (12/22-1/19)
Та нарын өмнө шинэ өргөн боломжууд нээгдэж байна. Эрсдэлтэй алхам хий. Хамгийн гайхамшигт төлөвлөгөөнүүдээ зохиож түүнийг хэрэгжүүлэх ажилдаа ор. Хувь заяа таны талд байна. Эвлэрэх, тасалсан холбоо, нөхөрсөг уулзалтыг сэргээхэд сайн цаг. Та татвар, үл хөдлөх хөрөнгө, өмч эсвэл өвийн талаар ярьж байгаа бол оновчтой ба нямбай байх ёстой.

Бумба - (1/20-2/18)
Шаргуу хөдөлмөр, зөв зорилго таныг томоохон амжилтад хүргэнэ. Таны өмнө бүх хаалга нээлттэй байна. Зөвхөн хүчин чармайлт гарган хөдөлмөрлө. Магадгүй танд шинэ ажлын санал ирж болох бөгөөд эсвэл хүчээ өөр зүйлд сорих нөхцөл гарч мэдэх юм. Өнөөдөр эхэлсэн үйлдэл нь холын ирээдүйтэй байх учир бодол бололгүй зөвшөөр. Та олон шинэ зүйл мэдэж, мэдлэгийнхээ хүрээг тэлнэ. Романтик учралд болгоомжтой ханд. Залуу хүмүүст аливаа үйл явдлыг эцэст нь тулгахгүй байхыг зөвлөж байна. Энэ өдөр идэвхтэй ажиллагаа, тэмцээн, уралдаанд оролцолгүй тайван амарч өнгөрөө.

Загас - (2/19-3/20)
Өнөөдөр хувь заяа дахин таныг сорино. Хувийн аж ахуй эрхэлбэл таатай. Хилийн чанадад үгүй ядаж л хотын захад үл хөдлөх хөрөнгөтэй бол. Эд хөрөнгийн талаарх таны бодол буруу байна. Өөрийн зорилгыг ухамсарла, хувийн амьдралаа сайнаар өөрчлөхийг оролд. Үүнийг од гараг ивээх болно. Жаахан даруу төлөв бай. Өөрийгөө дүгнэх болон хүрээлж байгаа ойр дотнын хүмүүсээ дүгнэ.