Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин , завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр энэ сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажил- лана. Нийс лэлийн Онцгой байд- лын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэс- нээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан тав, живсэн хоёр, мөс цөмөрсөн хоёр, усанд осолдож амь насаа алдсан нэг дуудлага иржээ.
М.ЭНХ