06.09

Өвөрхангай аймагт Өндөр гэгээн Занабазарын гэрэлт хөшөө босгоно

Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Ойг тэмдэглэх тухай болон ойн арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарч, ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарыг томилж бүрэлдэхүүнийг баталсан. Улмаар Өвөрхангай аймагт ойг тэмдэглэн өнгөрүүлэх дэд ажлын хэсэг байгуулахаар болсон юм.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан. Тэгвэл  зургаа, долдугаар сард түүхэн баримтат кино хийх, төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгох, бэсрэг наадам хийх, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулах, даншиг наадам зохион байгуулах зэрэг олон бүтээлч ажил хийх юм байна.

С.НАРАН