Попын хатан хаан 56 настай Мадонна ирээдүйд юу хийх талаараа бодлогоширч эхэлжээ. Тэрбээр ирээдүйд хэрхэх талаараа бодож эхэлсэн тухайгаа ярьсан байна. Мадонна нээдмийн жүжиг юм уу кинонд тоглохыг хүсдэг байснаа хэлсэн бөгөөд “Би эргэн тойрны хүмүүсээ инээлгэж чаддаг хүн. Тиймээс тайзан дээр суугаад өөрийн амьдралын инээдтэй түүхүүдийг ярьж өгөх санаа төрсөн. Нэлээд хөгжилтэй, зугаатай зүйл байх болов уу. Үүнийг бид “Суугаа хошигнол” гэж хэлж болох биз” гэжээ.
П.ТУУЛ