Өнгөрөгч тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалын үеэр нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийг амлаад буцсан. Харин Энэтхэгийн ард иргэд, нийгэм энэ шийдвэрийг тийм ч таатай хүлээж аваагүй бололтой. Өөрөөр хэлбэл Дели хотын цэвэрлгээ, тохижилтын ажилчид сүүлийн гурван сар цалингаа авч чадаагүй байгаа бөгөөд Даваа гарагт эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ үед тус хотын захирагч тэдэнд хандан "хотын захиргаа зохих санхүүжилтийг хотын цэвэрлэгээ, тохижилтыг хариуцдаг корпорацид шилжүүлсэн. Гэвч Бхарати Жаната намынхан удирддаг энэ корпораци улс төрийн тоглолт хийж цалинг өгөхгүй зориудаар гацааж байна" хэмээн тайлбарласан бөгөөд цалинг олгуулахын тулд Бхарати Жаната намын удирдлага, Конгресс, ерөнхий сайд Нарендра Модиг хүртэл явж хөөцөлдөнө" ерөнхий сайд Монголд тийм их мөнгө өгч чадсан юм чинь Дели хотод өгч чадах ёстой" хэмээн мэдэгджээ.