Дуучин Селена Гомес Дижэй Зедд буюу Антон Заславский гэгч залуутай болзох болсон юм. Тэрбээр саяхан найз залуутайгаа хамтдаа “I Want You To Know” хэмээх дуу бичүүлсэн бөгөөд клипний ажилдаа орсон гэнэ. Дашрамд дурдахад түүний найз залуу Селенатай хэрхэн танилцсан талаараа нэгэн радиод өгсөн ярилцлагадаа “ Таньдаг дууны найруулагч маань намайг нэг дуу бичлэгийн студиэр ороод гарахыг санал болгосон юм. Мэдээж, би эсэргүүцээгүй. Тэр студийн эзэн болох Жон гэдэг залуу биднийг очихын яг өмнөхөн Селенатай гэрээ байгуулсан юм билээ. Тэр биднийг танил уу гэж асуугаад толгой сэгсрэнгүүт хооронд маань танилцуулсан. Ингээд “Тэр их сайн бүсгүй. Та хоёр заавал хамтарч дуу бичүүлэх ёстой” гэж хэлсэн гэсэн байна.
П.ТУУЛ