Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ-тай хамтран ЖДҮ эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч, хамтран ажилладаг нийт байгууллагуудын хүрээнд 19 дэх удаагийн “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи- 2015” олон улсын үзэсгэлэнг энэ сарын 11-15-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу /2015.06.11/-ний 15:00 цагт “Мишээл экспо” төвд болно.