“Mongolian academy awards” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг “Аав” киногоороо хүртсэн жүжигчин Ц.Цэрэнболд “Марко Поло” кинонд тоглохоор болжээ. Тэрбээр “Марко Поло” цувралын хоёрдугаар бүлэгт Сорхугтани бэхи хатны эцэг Жаха Хамбугийн дүрд тэнцсэн байна. Тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулах аж. “Марко Поло” кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна соёлын тэргүүний ажилтан А.Цэгмэд дүр бүтээхээр болоод байгаа юм.