06.11

Тэтгэвэрт гарах нас ижил боллоо

УИХ-ын чуулганаар дөнгөж сая “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа. Уг хуулийн төсөлд тэтгэвэрт гарах насыг эмэгтэй, эрэгтэй ижилхэн 60 нас гэж  тусгасан байна. Уг асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг завсарлага авч байсан билээ. Улмаар дөнгөж сая гишүүдийн 60 хувийн саналаар уг хуулийн төслийг батлав.

Хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, албан бус салбарт ажиллагчдыг тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байна.

Хуучин хуулиндаа эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас гэж заасан байдаг. Харин тэтгэврийн насыг нэмснээр монголчууд улам олуулаа болно гэж гишүүд үзсэн бололтой.