Монголын автомашин мотоциклын спортын холбооны Мотоспортын тамирчид энэ сарын 13-14-нд ОХУ-ын Ангарск хотноо хурд, хүч, ур чадвараа сорихоор маргааш хойд хөршийг зорино.
Алс дорнодын Сибирийн аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаанд оролцох багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Халиунболд, спортын мастер П.Мөрөн, Ч.Оргил тэргүүтэй шилдэг 10 тамирчин, дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэгийн удирдлага дор оролцоно.