11.27

А.Сүхбат залуухан гэргийдээ 99 сарнай бэлэглэв

Зүлэг ногоон дэвжээнээ  хүчээ үзэж, бөх сонирхогчдыг өндөлзүүлж явсан А. Сүхбат  гэнэтхэн зодог тайлж олон хүнийг гайхшруулсан. Бөхийн дэвжээнээ хурц ширүүн барилдаанаараа олныг баясгадаг  байсан аварга харин сүүлийн үед хувийн амьдралдаа гаргасан шийдвэрүүдээрээ бусдыг гайхшруулж байгаа. Гурван ч бүсгүйтэй хамтын амьдралаа зохиосон А.Сүхбат аваргын   гурав дахь гэргий Н.Гарамханд  1992 онд төрсөн   аваргаас 21 насаар дүү бүсгүй бий. Тиймээс А.Сүхбат аварга эхнэртээ тун их халамж тавьж, байнга цуг байхыг чухалчилдаг гэнэ. Тэрээр саяхан залуу гэргийнхээ төрсөн өдрөөр 99 сарнай бэлэглэжээ.