06.12

Загвар өмсөгч залуусын хамтлаг ирэх сард шинэ клипээ цацна

Монголын рок,попын ертөнцөд загвар өмсөгч залуус хамтлаг байгуулан хөл тавьсан. Тодруулбал, загвар өмсөгчид болох Энхболд, Билгүүн, Галбадрах, Дамдинцэрэн нар "V.R" нэртэй хамтлаг байгуулан "Чи намайг санах уу" анхны дууныхаа клипийг хүргэсэн юм. Ийнхүү царайлаг нуруулаг залуус рок, попын урлагийг чимэх нь гэлцэж байсан ч тэд сураг тасраад байсан юм.

Тэгвэл хамтлагийн гишүүн модель Б.Галбадрах “Хамтлагийн хувьд  хүмүүс яачив ийчив гээд их хүлээж байгаа байх. Нэг хэсэг зарим гишүүд маань гадагшаа дотогшоо хичээл, ажил гээд их явлаа. Уран бүтээлээ орхигдуулаагүй. Гол нь бид төлөвлөгөөтэй хийж байгаа. Төлөвлөгөөний дагуу ирэх долоодугаар сар гэхэд хоёр клип зэрэг хүргэнэ. Маш гоё хоёр дуун дээр бид ажиллаж байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэгэхээр модель залуус ирэх сард шинэ уран бүтээлээ хүргэх нь ээ.

Г.НАРАН