03.02

Шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэлийг амралтын өдрүүдэд хийж байна

Нийслэлийн захиргаанаас тээврийн хэрэгслийн бүртгэлийг дахин хийх шийдвэр гаргажээ. Иргэд өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгслүүдээ авто тээврийн үндэсний төв дээр очиж цэгцлэх шаардлагатай аж. Тээврийн хэрэгслийн бүртгэл хийхэд иргэдэд ямар нэгэн торгууль шийтгэл байхгүй ба тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийн бүртгэлийг амралтын өдрүүдэд хийж байна. Нийслэлд 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл байдаг ба эдгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэдийн70-80 хувь нь зам ашигласны, агаарын бохирдлын төлбөр, тээврийн хэрэгслийн татвараа төлдөг. Харин үлдсэн нь нийслэлд бүртгэлтэй ч хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажилладаг, эвдэрсэн, сэлбэгэнд зарагдсан, эсвэл шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгээгүй гэх мэт шалтгаанаас болж нийслэлийн тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасуулаагүй байдаг байна.

М.ЭНХ