Дорнод аймгийн Прокурорын газраас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн прокурор Т.Ууганбаатараар ахлуулсан сум дундын шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын албаны удирдлагууд, тэдгээрийн туслах албан тушаалтнууд, урлагийн багаас бүрдсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сумдад хүрч ажиллалаа.
Дээрх ажлын хэсэг 2015 оны 06 сарын 06-ны өдрөөс мөн оны 06 сарын 09-ны өдрийг дуустал 4 хоногийн хугацаанд ажилласан Прокурорын газраас сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2014 он, 2015 оны 6 дугаар сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлыг шалган зааварчлага өгч, сумдын цагдаагийн хэсгийн ажилтай танилцаж, цагдаагийн газрын захиргааны хяналтанд байгаа болон тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял шийтгүүлсэн ялтнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тэдгээрийн хувийн хэрэгт зааварчлага өгч, тэмдэглэл үйлдэж ажилласан төдийгүй Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сумын иргэд, хөдөлмөрчдөд Монгол Улсын Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилт, аймгийн Прокурорын газраас 2014 он, 2015 оны байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнгийн талаар болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.
Энэ үеэр тус Прокурорын газраас бэлтгэж хэвлэсэн 9 төрлийн гарын авлага, хэвлэмэл хуудас, санал асуулгын хуудсыг дээрх сумдын иргэд, хөдөлмөрчдөд тараан танилцуулж, цугласан олондоо урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж ажилласан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн төр захиргааны байгууллага хийгээд ард иргэд өргөнөөр, идэвхи санаачлагатай оролцсон байна.
Ийнхүү хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийнхаа Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Сэргэлэн сумдаар ажилласан бол цаашид 6, 7 дугаар саруудад үлдсэн 10 сумдад хүрч, ард иргэдтэйгээ уулзаж, тэдгээрт ажлаа тайлагнан, санал хүсэлтийг нь сонсож, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг болон цагдаагийн хэсгийн ажлыг шалган зааварчлан, материалжуулж ажиллахаар төлөвлөөд байна.