Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд долоо хоног үлдээд байна. Энэхүү шалгалтад орохоор бүртгүүлэгчдэд эрхийн бичиг тараах ажлыг Боловсролын үнэлгээний төвөөс явуулж байгаа аж. Одоогоор энэ ажил 40 хувьтай байна хэмээн Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн ажилтан Ө.Төгөлдөр мэдээллээ.
Эрхийн бичгийг энэ жилийн төгсөгчид сургуулиасаа зургадугаар сарын 15-ны дотор авахыг сануулсан юм. Харин өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс эрхийн бичгээ авах аж.