Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 1 метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж өнөөдрөөс буюу 2015 оны зургаадугаар сарын 13-ны 08 цагаас зургаадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 урт метр зам хаана.
Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг 2015 оны зургаадугаар сарын 15-ны 23 цагаас зургаадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна