06.13

Улиастай – Гачуурт чиглэлийн авто замыг өнөөдрөөс хаана

Улиастай - Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд  1 метрийн диаметртэй төмөр  бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж  өнөөдрөөс буюу 2015 оны зургаадугаар сарын 13-ны 08 цагаас зургаадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 урт метр зам хаана.

Мөн Улиастай - Гачуурт чиглэлийн замыг  2015 оны зургаадугаар сарын 15-ны 23 цагаас зургаадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж  зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулна