06.15

Жүжигчин Д.Оюунтуул түлэнхийн сорвио эмчлүүлэхээр Солонгосыг зорино

“Шинэ үе” продакшинд эргэж орох эсэх нь эргэлзээтэй байгаа хэдий ч  жүжигчин Д.Оюунтуул уран бүтээлийн ажилдаа хэдийнэ ханцуй шамлан “дайрсан”. Тэрбээр өнгөрсөн жил хөдөө орон нутгаар аялан тоглолт  хийж явах үедээ тус продакшины жүжигчин, хамгийн дотны дүү гэгддэг Ц.Алдармаатай маргалдан хоёр бие рүүгээ буцалсан халуун ус цацсан хэргээр шүүхийн танхимд дуудагдан шуугиан дэгдээж байсан билээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр жүжигчин Ц.Алдармаад хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Харин жүжигчин Д.Оюунтуулд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд ямар нэгэн ял, шийтгэл оногдуулаагүй юм. Ц.Алдармааг бодвол, харьцангуй хүнд хэлбэрийн түлэгдэлттэй тэрбээр БНСУ-д хагалгаа хийлгээд ирсэн ч бүрэн эдгэрч чадаагүй аж.

“Хуримын сюрприз” уран сайхны киноны продюссер, жүжигчнээр ажилласан Д.Оюунтуул нээлтийн үеэр хэвлэлийнхэнд “Миний бие бүрэн эдгэрээгүй байна. Удахгүй дахиад Солонгос руу явж, эмчилгээндээ орно” хэмээн ярилцлага өгчээ. Үнэхээр жүжигчин бүсгүйн гоёл чимэглэл, хээнцэр хувцасны цаанаас ил шахам үзэгдсэн түлэнхийн сорви нь олон хүнийг цочирдуулсан биз ээ.