Сүүлийн үед “селфи” зураг авах моод дэлгэрч, Холливудын оддоос “Геннис”-т хүртэл бичигдээд байгаа. Тэгвэл энэ моод манай улсад ч дэлгэрч эр эмгүй селфи зургаа цахим хуудаснаа нийтлэх болсон. Энэ моодыг "Аархал" дуугаараа овоглодог дуучин Э.Төрмандахын эхнэр Увс аймгийн Тэс сумаар овоглож явдаг дуучин О.Гансувд тун ч сайн дагаж байгаа нэгэн гэхэд болно. О.Гансувдын хувьд селфи ч ёстой нэг хийх шиг болж байгаа бөгөөд сүүлийн үед түүний хамгийн сайн найз нь селфиний таяг болсон бололтой. Учир нь тэрбээр хаа явсан газартаа селфи хийдэг дуучин бүсгүй селфиний таягаа гараасаа салгахаа больж фенүүдээсээ “Таягтай бүсгүй” гэх хоч хүртэл аваад байгаа аж



Г.НАРАН