Умард Солонгос өнгөрсөн амралтын өдөр ойрын тусгалтай гурван пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.
Орон нутгийн цагаар өчигдөр үдээс хойш 4 цаг 21 минутаас 4 цаг 47 минутын хооронд улсынхаа зүүн эргийн Вонсан хотын ойролцоох байршлаас Умард Солонгос пуужингуудыг харважээ.
Пуужингууд нь 100 орчим км зам туулах хүчин чадалтай бөгөөд Япон тэнгист унасан гэж албаны хүмүүс үзэж байна.
Өмнөд Солонгосын армийн эх сурвалжуудын мэдэгдсэнээр, Умард Солонгос энэ он гарснаас хойш хэд хэдэн удаа туршилтаар пуужин харвасан бөгөөд энэ нь пуужингийнхаа хүчин чадлыг нарийн тодорхойлох гэсэн оролдлого бололтой.