Ховд аймгийн Чандмань сум Дөрөлжийн адаг гэх газар “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикль унаж явсан 18 настай Э онхолдож амиа алдсан хэрэг гарчээ. Хятад мотоцикл хөлөглөж давхиад амиа алдах явдал буурахгүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт гэхэд Төв аймгийн Эрдэнэсант суманд дээрх маркийн мотоциклоос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн зам нөхцөлд тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарч байгааг холбогдох газраас нь анхааруулж сэрэмжлүүлж байна.