06.16

Эмэгтэйчүүдийн хорих ангид 3 эрэгтэй ялтан байна

ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангид гурван эрэгтэй ялтан аж ахуйн чиглэлээр ажил хийдэг байна. Тэдний нэг нь хүүхдүүдээ хазаж яргачилж, улмаар шүүхээс гурван жил зургаан сарын хорих ял авсан этгээд гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл эл мэдээллийг ШШГЕГ-аас үгүйсгэж, хүүхдүүдээ хазаж тамласан этгээд чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хоригдож байгаа гэж хэлсэн ч өөр нэгэн албаны эх сурвалж “Яах аргагүй тэр этгээд чинь тэнд ажил хийгээд хоригдож байгаа” гэлээ.

Тэнд хоригдож байгаа эрэгтэй ялтнуудын хувьд хүүхдүүддээ тэтгэмж өгдөггүй, өгөх чадамжгүй хүмүүс байдаг гэнэ.