06.17

Зарим хонинуудын ажлын явц онцгой амжилтад хүрнэ

Хонь - (3/21-4/19)
Багийн уулзалт, олон нийтийг хамтарсан лекц, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хэн нэгэнтэй уулзах зэрэг нь бүгд амжилтад саадгүй хүрэх, эерэг үр дүнтэй үйл ажиллагаа юм. Хэтэрхий хол урагшлахаасаа өмнө учраа олохгүй байгаа зүйлээ ойлгомжтой болгоорой.Үгүй бол  цаг болон эрч хүчээ хий дэмий зарах хэрэг гарна. Санаа болон төлөвлөгөөнүүдээ даргадаа танилцуулснаар, бодит байдалд хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирнэ. Зарим хонинуудын ажлын явц онцгой амжилтад хүрнэ. Ингэснээр шинэ албан тушаалд очих, тушаал дэвших, цалин нэмэгдэх зам тавигдах болно.

Үхэр - (4/20-5/20)
Энэ өдөр таны амьдралын эрч хүч бага зэрэг дээшлэх хандлагатай байна. Гэхдээ гэнэтийн таагүй мэдээ эсвэл дотнын хүний тань алсыг хараагүй болчимгүй үйлдэл харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй. Зүүд нэг хоногийн дараа биелнэ. Дээвэр, өндөрлөг газар зүүдэлбэл мөнгөө алдахын ёр. Хааяа хааяа чиний бүтээлч болон зөн совингийн урсгал чинь хаагдана. Яг энэ үед сэтгэлийн хөдөлгөөн дургүйцлээ бүү гарга.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 06 сарын 17
Ихэр - (5/21-6/21)
Аливаа амлалт, андгай тангарагт бүү итгэ. Хөндлөнгийн хүмүүс эсвэл эрх мэдэлтнүүдтэй томоохон асуудалтай орооцолдож магадгүй. Ирээдүйн түнш хамтран ажиллагч тань итгэлийг тань эвдэх болно. Та энэ өдөр санаандгүй байдлаар оновчгүй зүйлд зарлага гаргана. Өөрийгөө тоох байдлаар хачирлагдсан төрөлхийн бардам зан нь төөрөгдөл, алдааны шалтгаан болно. Байдлын өрнөлийг хянаж, санаачлагыг алдаж болохгүй. Өнөөдөр зөвхөн мөрөөдөж байсан үзүүлэлтдээ хүрч чадна.
Дэлгэрэнгүй
Лхагва, 2015 оны 06 сарын 17
Мэлхий - (6/22-7/22)
Та хамт олон, найз нөхдийнхөө нөлөөнд улам ихээр орно. Энэ арав хоногт таны орлого банкны үйл ажиллагаа хөрөнгө оруулалтаас шалтгаална. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарна. Биеийн хүнд ажлаас зайлсхий. Хүмүүстэй харьцахаа хязгаарла, ялангуяа танихгүй хүмүүстэй. Шинэ ажил эхлэхэд саад тотгор учирч магадгүй. Тавьсан зорилгоо эргэн харж, өөрчлөх төлөвтэй. Танд аялал томилолтоор явах ажил тохиромжтой. Даргатайгаа харилцаагаа сайн байлгаж түүний дэмжлэгийг ав,

Арслан - (7/23-8/22)
Дүн шинжилгээ хийх өдөр. Өнөөдөр Арслангууд болж буй үйл явдлын мөн чанарыг ойлгож чадна. Өөрийн дутагдалтай сул талуудаас ангижрахад таатай. Хоосон мөрөөдөл, хэрэггүй хүсэл тэмүүлэл, ашиггүй мэдлэгээсээ сал. Өнөөдөр хуучин төлөвлөгөө, ажил хэрэг, харилцаагаа шинжлэхэд тохиромжтой. Таны ажилд тааламжтайгаар нөлөөлөх үйл явдал тохиож, мэдээ авна. Өрөө төлж, бэлэг өгөх, өгөөмөр сэтгэл гаргахад сайн.

Охин - (8/23-9/22)
Гал түймэр гарах эсвэл танихгүй хүмүүстэй ширүүн муудалцах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэж мэднэ. Болгоомжтой бай, мацаг барь, элдэв зүйлээс татгалз. Уурлаж, уйлж болохгүй. Агт морь харах эсвэл зүүдэлбэл муу ёр. Оройдоо дотнын хүмүүстэйгээ салхинд алхаж, стрессээ тайл. Үдшийг хувийн амьдралын асуудлууд болон оюун ухаанаа хөгжүүлэхэд зориулахыг одод зөвлөж байна. Таны сэтгэлд нийцсэн сайхан уулзалт болох болно. Зүүдэлсэн зүүд тань биелэх болно.

Жинлүүр - (9/23-10/22)
Энэ өдөр танд ажил хэргийн санал тавьж магадгүй. Мөнгө төгрөгөө гамтай зарцуулаарай. Эргэлзэж байгаа зүйлээ битгий хийгээрэй. Өөртөө байгаа зүйлээ өргөжүүл. Таны хувьд маш их ажилтай өдрүүдийн нэг байна. Гэр бүлдээ ч цаг зав гаргах завгүй байх нь. Хэл амнаас холхон байгаарай. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Юу ч болоогүй юм шиг сэтгэл хангалуун бай. Орой лааны гэрэлд бай. Үүний тусламжтайгаар маргаашийн өдрийг амгалан тайван өнгөрүүлнэ. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхийг хориглож байна.

Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр энэ жилийн хамгийн тайлбарлах боломжгүй өдөр тохионо. Учир нь янз бүрийн эрсдэл таныг дагаад байна. Үүнээс яаж хэрхэн сэргийлэх талаар өөрөө бодох хэрэгтэй бөгөөд одод танд зүгээр л гэртээ ном уншиж өнгөрөөхийг зөвлөж байна. Харин оройдоо байдал эсрэгээрээ эргэж найз нөхөд чинь зоогт урих болно. Гэр орон, албан тасалгааныхаа цахилгааны утсыг шалгаж нэг үзээрэй эрсдэл гарахад ойрхон байгаа юм биш байгаа.

Нум - (11/22-12/21)
Шинэ ажил эхлэхэд таатай. Ирээдүйн төлөвлөгөөг авч хэлэлцэх, түүний амьдралд биеллээ олох эхлэлийг тавихад сайн цаг үе. Тусгаар тогтносон байдал, бодлоо нууж чадах чадвар таны амжилтын үндэс. Орон сууцны талбайгаа томсгох боломж гарна. Хүүхэдтэйгээ харьцахад тохиромжтой цаг. Орон сууцны нөхцөлөө сайжруулах боломжийг бүү алд. Хамаатнуудтайгаа тасарсан харьцаагаа сэргээ. Хуучны андаа эрж ол.

Матар - (12/22-1/19)
Эргэлзээгүй хамгийн сайн цаг үе иржээ. Хувийн амьдрал харилцаа холбоо, санхүү, мэргэжлийн үйл ажиллагаанд амжилт авчрах өдөр. Гол нь олдсон боломжийг зөв ашигла. Зээл өгч, шуудангаар илгээмж явуулж, хэлэлцээ хийж болно. Хайрын харилцаа энэ үед гүнзгийрч тааламжтай үедээ ирнэ. Гэрээслэл, захиа үлдээхэд сайн өдөр. Та амьдралаа өөрчлөхийн тулд хамтын зорилгоо хэрэгжүүлж эхлэх цаг нь болжээ. Та хэт их өөртөө бардаж болохгүй.
 

Бумба - (1/20-2/18)
Уран бүтээлийн эрч хүч, итгэн үнэмшүүлэх чадвар онцгой өндөр үе. Улстөрийн илтгэл тавих, сургуульд сурах талаар өргөдөл өгөх, ер бусын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай өдөр. Түншүүдтэйгээ хэлэлцээрийн аргаар маргаан санал зөрөлдөөнөө шийд. Бронхит хүрч хүндэрнэ. Өнөөдөр эхэлсэн бүх зүйл найдлагагүй бүтэлгүйтнэ. Хамгийн дотны хүмүүстэйгээ харилцаагаа хүндрүүлэхээс зайлсхий. Танд хэн ч, юу ч хэрэггүй мэт санагдах бололтой.

Загас - (2/19-3/20)
Биеийн төдийгүй, оюун ухааны бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла. Үр дүнд нь та олон нийтэд илт хүндлэгдэх болно. Хэрвээ та мэдэмхийрч их зан гаргавал  танд хүндрэл ирэх болно. Бичиг баримтаа цэгцэл. Худалд автахаас зайлсхий. Түүнээс гадна далд саад нь амьдралыг хүндрүүлж болзошгүй. Бүрхэг зөн билиг нь үнэн байх болно.