Хятадтай хил залгаа орших Хонконгийн Юн Лонг хотноо өнгөрсөн ням гаригт хэдэн зуун хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн нь эмх замбараагүй байдалд хүргэжээ. Жагсаалын үеэр цагдаа нар 30 орчим хүнийг саатуулсан байна. Иргэд эх газрын Хятадаас ирдэг үүргийн худалдаачид визийн журмыг ашиглан Хонконгоос их хэмжээний бараа худалдан авч ашиг олдог хэмээн буруутгасан байна. Хятадын наймаачдыг эсэргүүцсэн иргэд эх газраас ирсэн худалдаачид Хонконгод ирж, бараагаа их хэмжээгээр худалдан авснаар жижиглэнгийн үнийг өсч, худалдаачдыг зах зээлээс шахаж байгаа гэнэ. Хонконгод худалдаа үйлчилгээнд татвар ногдуулдаггүйээс чанартай бараа хямд үнэтэй байдаг аж. Эсэргүүцэгчид эх баригчдад хандан эх газрын худалдаачдыг өдөртөө хэд хэдэн удаа хил давах боломж олгодог хуулийн заалтыг өөрчлөхийг шаардсан байна.
Цагдаа нар жагсаалд оролцогсдын эсрэг нулимс асгаруулагч чинжүүтэй шингэн, бороохой хэрэглэжээ. Эх газрын хятадууд зарим нэрийн барааг олон тоогоор авснаас барааны үнэ өсөх, олдоц нь буурах зэрэг үзэгдэл урьд нь гарч байсан. Дээр нь Хонконгийн иргэдийн нэг хэсэг эх газрын хятадуудыг соёлгүй бохир заваан гэж үздэгээ илэрхийлдэг Хятадын баячууд Хонконгод суурьших нь нэмэгдсэнээс тус нутгийн уугуул иргэдийн хувьд үл хөдлөх хөрөнгийн үнэ, амьжиргааны өртөг нэмэгдэж, баян иргэд болон жирийн иргэдийн ялгаа зааг нэмэгдэж буй нь тэдний хувьд Хятадтай нэгдсэнээс бий болсон таагүй үр дүн гэж үздэг. Гэтэл тус засаг захиргааны нэгжийн жирийн иргэдийн нь цалин хөлс, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Хонконгийн иргэд харьцангуй бага цалин авдаг аж.