-Найз залууг нь онилсон суманд Монгол эмэгтэй өртжээ-
Манай цагаар энэ сарын 15 буюу өнгөрөгч даваа гаригийн 17:45 минутын орчимд Малайзын нийслэл Куала-Лумпур хотын Петалинг дүүрэгт монгол эмэгтэй нүүрээ далдалсан зэвсэгт этгээдүүд дөрвөн удаа буудуулж, биеийн байдал нь хүнд одоо хүртэл ухаан ороогүй байгаа юм. Малайзын цагдаа нарын мэдээлснээр, монгол эмэгтэй цээж, мөрөндөө буудуулсан бөгөөд 26 настай Номин-Эрдэнэ гэдэг болохыг тогтоосон байна. Түүнтэй хамт явж байсан Абдул Самах энэ тухай цагдаа нарт хэлж, Номин-Эрдэнэтэй танилцаад жил болж байгаа гэжээ. Бизнесмэн Абдул Самах нь өдгөө 35 настай бөгөөд өнгөрсөн оноос хэд хэдэн удаа утсаар заналхийлсэн дуудлага авчээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард гэрт нь зэвсэгт этгээдүүд нэвтэрч гал нээж байсан гэнэ. Абдул Самахын гэмт этгээдүүдийг барьж өгөхийг цагдаагийнхнаас хүсч, хамтран ажиллана гэжээ. Малайзын цагдаа нарын хэлснээр, Абдул Самахын найз бүсгүй буюу Номин-Эрдэнэ нь тухайн өдөр автомашиныг нь жолоодож явсан бөгөөд мотоцикольтэй хоёр залуу хажууд нь ирж ард нь суусан нь хар теннтэй “Тоyota” маркийн автомашины жолооны ард бизнесмэнийг байгаа хэмээн гал нээсэн ба монгол эмэгтэй үүнд нь өртөж, Абдул Самах өөрөө ямар ч шарх аваагүй байна.