"Андра" агентлагийн захирал Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудаснаа дотны хамтрагчидаа баярласан сэтгэгдэлээ илэрхийлжээ. Түүний дотны найз, хамгийн сайн хамтрагчийг Индра гэдэг бөгөөд өдгөө агентлагийх нь менежерээр ажилдаг гэнэ. Тодруулвал:
"Ингээд ижилхэн Мастер цолтой болж ижил зүйл нэгээр нэмэгдвээ.14жил нөхөрлөжээ бид. Хамгийн хүнд хэцүү бүхий л цаг үед нэг нэгнийхээ дэргэд урам өгөөд зоригжуулаад,хөтлөөд алхдаг. 2уулаа цүдгэр гэдэстэй Андрагаа нээх гээд олон зүйлийг туулсан, 2сарын зөрүүтэй хоёулаа ээж болцгоосон,хүссэн зүйлээ л хийнэ гээд тууштай хөдөлмөрлөсөөр хамт зүтгэсээр яваа найздаа томоос том баяр хүргье. Харцаараа ойлголцож, хоолойных нь өнгөөр баяр гунигтай байгааг нь мэдэрч,тохиролцсон юм шиг ижил тэмүүлж зорьж байгаа. Хамтдаа мөн ч их зүйлийг бүтээнэ дээ" хэмээжээ