Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.
Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болох юм. Өмнөх шүүх хурал энэ сарын 3-нд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Тиймээс шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулаад байсан билээ.
Тэгвэл өнөөдөр мөн л шүүгчдэгч Г.Маралмаагийн бие муудаж шүүх түр завсарлаад эргэж орлоо. Шүүх бүрэлдэхүүн энэ удаа шүүх хурлыг хойшлуулахгүй гэж мэдэгдсэн юм. Одоогоор шүүх хурал үргэлжилж байна.