06.17

Улаанбурханы халдвар буурч байгаа гэнэ

Хаа сайгүй халдварт өвчин сураг чих дэлсэж, ард иргэдийг түгшээх болсон энэ үед улаанбурхан өвчний халдвар буурах хандлагатай байна гэх таатай мэдээг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгчээ. Өмнө нь тус эмнэлэгт улаанбурхан өвчний халдвараар өдөрт 700 гаруй хүн ирдэг байсан аж. Тэгвэл энэ тоо 400 болж буурсан гэнэ. Харин одоогоор тус эмнэлэгт энэхүү өвчний улмаас 449 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян 90 гаруй хувьтай явагдаж дууссан бөгөөд вакцинаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн вакцинжуулж байна. Тиймээс 0,6-5 хүртэлх насны хүүхэдтэй айл өрх, эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй. Харин иргэдийн хувьд харьяа өрхийн эмнэлэгтээ очиж вакцинжуулалтад хамрагдах боломжтой гэнэ.