Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд80 гаруй багийн 800 орчим харваач цэц мэргэнээ сорьж багийн болон хувийн харвааны ангилалд өрсөлдлөө. Уг тэмцээний эхний гурван байрт шалгарсан харваачид улсын цол, зэрэг хүртдэг билээ. Хувийн харваанд Ж.Санданжигмэд, Өмнөговь аймгийн харваач улсын дэд мэргэн Б.Түвшинбаатар, Говь-Алтай аймгийн харваач аймгийн гоц мэргэн Н.Даваадорж нар оржээ. Багийн харваанд Монгол Улсын мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг тэргүүлжээ. Харин Монгол Улсын дэд мэргэн Т.Баярбат ахлагчтай Өвөрхангай аймгийн баг удаалж, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай “Ажнай” корпораци, “Тавантолгой транс” ХХК-ийн баг гуравдугаар байрт шалгарсан байна.
Х.ЗАЯА