Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутан дэвсгэрт байрлах Гандантэгчинлэн хийдийн өргөлийн хайрцагнаас 61 мянган төгрөг хулгайлсан хэрэг гарчээ. Тодрууулбал, хийдийн Жанрайсиг дацан дотор хоёр хүн байна гэсэн иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад Баянзүрх дүүргийн 10 хороонд оршин суух хаягтай 21 настай Б бусадтай бүлэглэн, хийд хаах цагаар дотор нь үлдэж өргөлийн хайрцагнаас 61.0 төгрөг хулгайлсан нь тогтоогдсон байна. Хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.