06.18

Маргааш “КИВИ”-гийн үдэш

“Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа “Укаг эх орондоо ирэхээр тоглолт хийж, фэнүүдээ баярлуулна” хэмээсэн билээ. Үүний дагуу “Киви” хамтлагийнхан маргааш тусгай тоглолт зохион байгуулах гэж байна. Тус хамтлагийн дуучин Ука ээж болж, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн бол дуучин Ц.Намуун бие даасан уран бүтээлээ туурвиж, анхны цомгоо гаргажээ. “Киви” хамтлагийн тоглолтын дараа DJ Чиюн залууст зориулсан шоугаа толилуулах аж.