06.18

Малайзид буудуулсан бүсгүй Датук гэх залуутай онлайноор танилцжээ

Малайзид манай улсын иргэн 26 настай Номин-Эрдэнэ гэгч бүсгүй дөрвөн удаа буудуулан халдлагад өртсөн талаар бид мэдээлсэн. Одоогоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй ч бодит мэдээллийг олон нийтэд өгөхийг ГХЯ тус улсаас хүссэн байгаа. Харин гадаадын сайтуудаар энэ талаарх мэдээлэл гарч байгаа бөгөөд Номин-Эрдэнэ гэгч эмэгтэй тус улсын бизнесмэн залуу Датуктай хамт явж байгаад ийнхүү халдлагад өртсөн аж. Тэд хоорондоо ямар холбоотой болох нь тодорхойгүй ч онлайнаар танилцсан гэх таамаг байгаа юм.

Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байгаа ч дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа гэнэ. Азаар бууны сум дотор эрхтэнүүдийг оноогүй байна. Датук гэх залуу олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан нэгэн төдийгүй гэмт хэргийн бүлэглэлийн нэг залууг ах шигээ үздэг байсан ч бизнесийн улмаас маргалдаж, үл ойлголцож байсан хэмээн мэдүүлсэн аж. Цаадуул нь Датукаас өшөө авах зорилготой энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэж мэдээлэв.