Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид "Хот орчим" аялан тоглолт зохион байгуулахаар болсон байна. Үзэгчдэдээ ойртож, уран бүтээлээ толилуулах, театрын урлагийг сурталчлах зорилготой тус театрын уран бүтээлчид маргааш өглөө 10.00 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд эхний уран бүтээлээ толилуулах аж.
УДЭТ-ын хамт олон өнгөрсөн жил үзэгчдэд дэлгэсэн “Бэсрэг жүжгийн” төслийн бүтээл Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн "Бүүвэй" жүжгээр хот орчмын аялан тоглолтын нээлтээ хийхээр болжээ. Аялан тоглолт энэ сарын 22-нд Баянзүрх дүүргийн "Жанжин" клуб, 26-нд Сонгинохайрхан дүүргийн "Партизан" клубт тус тус болно.