Хонь - (3/21-4/19)
Уран сэтгэмж төсөөлөл тань танд уран зөгнөл, төсөөллийн ертөнц pүү орох зоригийг өгөх болно. Энэ авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглан, юу хийж чадахаа сайн хар. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж гуньхарсан эсвэл бүтэлгүйтсэн хүмүүст итгэхээсээ татгалз. Амьдралаас юу ч шаардалгүй түүний өгсөн бүхэнд сэтгэл хангалуун бай. Хайрттайгаа хамт өнгөрүүлэх цагаа ихэсгэ. Энэ нь та хоёрт сайнаар нөлөөлж, бие биесээ хайр дурлал эрч хүчээр цэнэглэнэ.
Үхэр - (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Өнөөдөр ямар ч ажил үйлд хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэй. Өнөөдөр чухал хамтрагчийндаа зочлох, мөн хамгийн дотно анддаа нэмэлт анхаарал тавихад яг тохирно. Урам зоригтой, нэр алдарт дуртай, зорилгодоо хүрэхийн тулд аливаа саад бэрхшээлийг даван туулах чадвартай бол амжилтад хүрнэ. Хамтын үйл ажиллагаа эсвэл хамтарсан төсөлд оролцох нь илүү үр дүн авч ирнэ гэдгийг санаарай.
Ихэр - (5/21-6/21)
Та хайртай хүнийхээ өмнө буруутай бол яаралтай уучлал гуй. Үдээс хойш орчин тойрны хүмүүстэй тухайлбал хөрштэйгөө үл ойлголцох байдалд хүрч болзошгүй. Амьсгалын замын харшлын шинжтэй өвчин хүндэрч болзошгүй. Согтууруулах ундааг хэтрүүлж болохгүй. Сэтгэлээр унахаас, санхүүгийн алдагдлаас зайлсхийхийн тулд мөнгөтэй холбоотой ажилд анхааралтай ханд. Худалдан авах баримт бичиг бүрдүүлэхэд няхуур бай. Хувийн амьдралд хамтрагчийн урвалтаас гомдлоос болж харилцаагаа таслаж болно.
Мэлхий - (6/22-7/22)
Санаа нэгтнүүдээсээ хамгийн үнэт туслалцааг хүлээн авна. Тэд таны бизнесийн ивээн тэтгэгч мэт загнаж судалгаа болоод мэдээлэл олоход тань тусална. Та тэдэнд хэмжээнд нь таарсан хариу барь. Эс тэгвээс тэднээс хараат байдалд орно. Төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн харилцааг дэмжих, сэтгэл санааны дэм тусламж үзүүлэхэд таатай өдөр. Өнөөдрийн эерэг хандлагын ачаар та сэтгэл хөдлөлөө бүрэн хянаж чадна.
Арслан - (7/23-8/22)
Саруул ухаан, бодит үнэнийг бэлгэдсэн өдөр. Бүх зүйл бодит дүр төрхөө олно. Таны санаа бодлууд амьдралд биелэх боломжтой, уурлаж маргалдах хэрэггүй. Нийгмийн ажил, хуулийн болон эмнэлгийн арга хэмжээнд амжилттай байна. Хайр дурлал, романтик явдалд гайхалтай сайн. Амьдралын чиглэлээ олохыг хичээхийг зөвлөж байна. Байгальд сайхан амарч тайвшир,
Охин - (8/23-9/22)
Чухал ажил шинээр эхлэх болон байр сууриа өөрчлөхөд таатай өдөр. Танд шинэ албан тушаал санал болгож магад. Шууд л зөвшөөр. Ойрын үед таны амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарна. Харин дээд удирдах байгууллагынхан болон хууль цагдаагийнхантай сөргөлдөхгүйн тулд хууль бус наймаа арилжаанд огт бүү оролц. Энэ ордныхонд өөрийн хамтран ажиллагсдыг анхааралтай ажиглах төлөвлөгөөгөө дахин эргэж харахыг одод зөвлөж байна. Эс бөгөөс тооцоололд гаргасан алдаа болон үл бүтэх бодол санаанууд тань гэнэтийн зардал, ноцтой асуудлуудыг араасаа дагуулна.
Жинлүүр - (9/23-10/22)
Хийх гэж байгаа зүйлээ ахин нэг сайн нягталж бодоорой. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд. Энэ өдөр ажил хэрэг бүтэмжтэй сайн байна. Энэ өдрийн боломжуудаа битгий алдаарай.. Ажлаа зөв хуваарил. Цагийг дэмий өнгөрөөж болохгүй. Хамгийн эрсдэлтэй асуудлыг эргэлзэлгүй шийдвэрлэ. Загасны ордны бүсгүйчүүд өнөөдөр өөрийн дур булаам байдалдаа анхаарал тавьж мөн хайр дурлалын холбоо үүсгэхэд таатай байна. Нөлөө бүхий танил хүмүүс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Орлогоосоо зарлага нь давна. Залхаж болохгүй. Зөв аргаар зохицуул.
Хилэнц - (10/23-11/21)
Хилэнцүүдийн хувьд амьдрал гайхамшигтай үйл явдал тохиож магадгүй өдөр байна. Ихэнх хилэнцүүд ажил хэргээ мартаж, ер бусын хэрээс хэтэрсэн зүйл хийхийг хүсэх бөгөөд энэ нь санаснаар болно гэж оддын зурхайд буужээ. Анхаарал болгоомжтой байдал, эрүүл бодол санаа амьдралын хурц өнцгөөс гарахад тань туслах болно. Энэ өдөр бие махбодоо эвгүйтүүлэх бүхий хоол хүнс архи дарснаас татгалзаарай. Харин жимсний шүүс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Нум - (11/22-12/21)
Өнөөдрийн нөхцөл байдал, уулзалт яриа таны мартахыг хүсдэг, өнгөрснийг санагдуулна. Урлагийнхан шалгаруулалт, тэмцээнд амжилт олно. Анхаарал татсан ажилдаа төвлөр. Хувь заяаны бэлэглэсэн бүхнийг хайрла. Ажил төрөл танаас анхаарлаа илүү ихээр төвлөрүүлэх, зохион байгуулалттай ажиллахыг шаардах болно. Том хэмжээний зардал гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Матар - (12/22-1/19)
Ажил хэргээс холдож өөрийн байр суурийн тухай бодож үзэх, амрах ирээдүйн ажил хэргээ төлөвлөх, эрүүл мэнд сэтгэл санаагаа бэхжүүлэх өдөр. Сарын эцэст байдал түвэгтэй болох тул энэ өдрийн шийдвэр оновчтой байх хэрэгтэй. Тиймээс өнөөдрийн гаргасан шийдвэрээ маргааш дахин тунгаан бодож шаардлагатай бол өөрчлөлт хий. Таны зорилгыг дэмжиж хэлсэн бусдын хэлсэн ямар ч саналыг тоолгүй орхиж үл болно.
Бумба - (1/20-2/18)
Өдрийн эхний хагаст урьдах долоо хоногийн таагүй хандлага үргэлжилж мэдэх юм. Хэрүүл зөрчилдөөн эсвэл үл ойлголцол мэдрэлийн эрч хүчний талыг авна, гэвч бүх юм нь сайнаар шийдэгдэнэ. Гэр орноо шинэчлэх ажил тань урагштай байна уу. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, засвар хийхэд хамгийн тохиромжтой үе. Гадаад явахад мөн тохиромжтой. Хөдлөнгөөс харахад таны байр байдал дэндүү эмх замбараагүй мэт санагдаж болох боловч энэ хэвээр нь цааш нь үргэлжлүүл.
Загас - (2/19-3/20)
Таны бэлгийн эрч хүч онцгой өндөр байна. Хайр дурлалын асуудалд та цуцашгүй байх нь. Гэхдээ ихэнх загаснуудад хувиа бодсон, үг авахгүй, лидер болох гэж тэмүүлэх зэрэг чанарууд илрэх болно. Амьдралд унах, сэхэх гэж байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Зарим үед энэ нь хүнийг төгс төгөлдөр болгоход тус болдог.