06.19

А.Түмэн-Өлзий охинтой болжээ

Нийтийн дууны “гүнж” гэгддэг дуучин А.Түмэн-Өлзий өчигдөр амаржиж 3,400 грамм охинтой болжээ.

Ийнхүү залуу гэр бүл тэсэн ядан хүлээж байсан хөөрхөн сахиусан тэнгэрээ өлгийдэн авч бөөн баяр хөөр дээр анд найзууд нь болон түүний дууг сонсох дуртай ард түмэн баярын халуун мэндчилгээг хүргэсээр байна.

Охины болон ээжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд дуучин бүсгүй маань өөрөөрөө эсэн мэнд төржээ.

Ингээд залуу гэр бүлд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.