Задгай амьдрал, хар тамхины хэрэглээ, амьдралаа хяналтаасаа бүрэн алдсаны дараа дуучин Бритни Спирс 2008 онд хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ золтой л алдчихаагүй билээ. Харин тэрбээр санхүүгийн тусгаар байдлаа алдсан юм. Тэр цагаас хойш түүний мөнгийг аав Жэйми Спирс нь барьж, зарцуулж байгаа аж.
Тэгвэл өнгөрсөн онд Бритнигийн аав анхаарлаа алдан охиндоо нохдодоо бараг 25 мянган доллар зарцуулах боломжийг олгожээ. Саяхан сэтгүүлчдийн гарт дуучин бүсгүйн санхүүгийн тайлан орсноор энэ мэдээлэл ил болов.
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр бол Спирс аялан тоглолтоор явах үедээ нохдоо харгалзуулах хүнд бараг 15 мянган доллар зарцуулсан гэнэ. Дээр нь малын эмч, хоол хүнс, үс засалтын зардал нэмэгдэнэ. Бритнигийн хувьд хайртай нохдоо эрхлүүлэх нь хэвийн зүйл билээ. 2013 оны санхүүгийн тайландаа Спирс хоёр нохойдоо 31 мянган доллар зарцуулсан гэж өгүүлсэн байдаг