06.19

Г.Сэрээнэндоржийг суллажээ

Өнгөрөгч даваа гарагийн орой АТГ-ынхан УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгцээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг сэжигтнээр татан цагдан хорьсон.Энэ талаар ч хэвлэлүүд олон байр сууриар таамаглаж байсан. Түүнийг дээрхи албан тушаалийг хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд байжээ. Харин түүнийг өчигдөр үдээс хойш сулласан байна. Түүний хувьд УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байгаа.