Загвар зохион бүтээгч Э.Туул, Б.Ууганцэцэг нарын үндэсний их баяр наадамд зориулсан коллекци бэлэн болж, үзэсгэлэн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох гэж байна. Дизайнер Э.Туулыг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр гэдгээр нь олон нийт андахгүй. Харин дизайнер Б.Ууганцэцэгийн хувьд “Хайрын хурим” салоныг амжилттай ажиллуулж яваа чадварлаг дизайнеруудын нэг юм. Тэд баяр наадамд зориулсан коллекцидоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачдын нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр ашиглан, торгон хэвлэлттэй материалаар урлаж байгаа гэнэ. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 25-28-нд дөрвөн өдрийн турш “Хайрын хурим” салонд гарах аж.

Г.НАРАН