06.22

МУГЖ Э.Амартүвшин үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ

УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн байна. “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг уг тэмцээний сүүлийн шат өнгөрсөн шөнө явагдаж, шилдгүүд тодорсон юм. Энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Беларусын сапрано хоолойт дуучин Nadine Koutcher шалгарч, наадмын цом, 15 мянган фаунд, "BBC Proms 2016"-д тоглолт хийх эрхийг авсан байна. Дашрамд дурдахад, уг тэмцээн хоёр жилд нэг удаа Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффид зохион байгуулагддаг бөгөөд тухайн газрынхаа нэрээр ихэд алдаршсан олон улсын тэмцээн юм.

Г.НАРАН